Бидний тухай

МОНРӨҮЗ брэнд нь 2015 онд байгуулагдсан ба идэвхтэй үйл ажиллагаа явуулаад өдгөө 9 жил болж байна. Манай брэнд нь МОНГОЛ үндэсний хувцасыг орчин үеийн хэв шинжтэй хоршуулж Европ, Ази хэв маяг, хээ угалз, технологиудыг ашиглан хувцас бүтээдгээрээ онцгой юм. Мөн бүх насныханд зориулж размерын өргөн сонголттой олон төрлийн бүтээгдэхүүн гаргадаг нь бидний хамгийн том давуу тал болно. Өнгөрсөн 9 жилийн хугацаанд MONROZE basic, MONROZE limited edition, MONROZE kids, MONROZE beauty, MONROZE sports, MONROZE nail salon гэсэн төрлүүд гаргасан ба цаашид улам цар хүрээгээ тэлэхийг хичээн ажиллаж байна. MONROZE гэх брэндийн нэр нь МОНГОЛ САРНАЙ гэсэн утгатай юм. Энэ нь бид дэлхийд Монголынхоо нэрийг гаргах хүсэлтэй бөгөөд цаашид олон улсад салбар дэлгүүрээ нээх нь бидний эрхэм зорилго юм.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл